Манай дэлгүүрийн зорилт
Бид хүндэт худалдан авагчид болон үйлчлүүлэгчид та бүхэндээ сүүлийн үеийн бараа бүтээгдэхүүнийг санал болгох мөн тухайн бараа бүтээгдэхүүний талаархи дэлгэрэнгүй бичил мэдээллийг таны цагийг хэмнэн хүргэх болно.
Худалдан авагчид ба үйлчлүүлэгчид нь:
Дэлгүүрийн үйлчилгээний журмыг уншиж танилцаад манай Цахим дэлгүүрийн худалдааны нөхцөлийг хүлээн зөвшөөрсний дараа манай дэлгүүрээр үйлчлүүлэх бүрэн эрхтэй болно.
Манай дэлгүүрээс бараа бүтээгдэхүүн худалдан авах журам
Хүндэт худалдан авагч болон үйлчлүүлэгч та бараа бүтээгдэхүүнээ сонгоод тухайн барааг хариуцсан Админтай холбогдон дэлгэрэнгүй мэдээллийг 00976 88628868 утсаар болон biz_0906@yahoo.com baku_kissup@yahoo.com messenger хаягаар авч болно.
Та сонгосон бараа бүтээгдхүүнээ худалдан авах гэж шийдсэн бол манай дэлгүүрийн ХААН БАНК-ны 5021370153 тоот Б.Отгонзаяа дансанд барааны үнэ болох төлбөрийг 100% шилжүүлнэ. Харин 1 000 000₮ -с дээш бараа авах тохиолдолд төлбөрийг тухайн барааг хариуцсан Админтай тохиролцон хуваан хийж болно.
Төлбөрөө шилжүүлсний дараа манай Цахим дэлгүүрийн Админтай дахин холбогдож шаардлагатай бүртгэлийг хийнэ. (төлбөрөө тушаасан, ямар бараа сонгосон, тухайн барааг хүлээн авах хаяг, хүлээн авагч хүний нэр утас, манай байгууллагын баталгаат асуултанд хариулах... гэх мэт)
Тухайн Админ таны барааг хэзээ таны гар дээр очихыг хэлнэ. (5-аас 10 хоног дотор)
Худалдан авагч та худалдан авсан тухайн бараагаа хүлээн авахдаа Цахим дэлгүүрийн баталгаат асуултанд хариулан гарын үсэгээ зурна.
Худалдан авагч та худалдан авсан тухайн бараагаа хүлээн авсан өдрөөс хойш 6 цагийн дотор барааны талаархи санал гомдол гаргахгүй бол худалдан авалт амжилттай хийгдлээ гэж тооцно.
Бараа бүтээгдэхүүнийг буцаах ба солих
Манай Цахим дэлгүүрээс бараа бүтээгдэхүүнээ хүлээн авахад захиалсан бараа тань биш бол та төлбөрөө 100% буцаан авна. Мөн та тухайн авсан барааныхаа размерийн сонголтоо буруу хийсэн тохиолдолд зөвхөн тээврийн зардлаа төлөөд солиулж болно.